bnr-0
“Nokia” брэнд Барби гар утсыг 130 долларын үнэтэйгээр худалдаалж эхэллээ
09 сарын 04, 2024
ХУВААЛЦАХ
  • Барби франчайз болон Nokia брэндүүд хамтран  барбигийн утсыг үйлдвэрлэж эхэллээ.
  • Уг гар утсыг Их Британид өнөөдрөөс эхлэн 130 доллараар худалдаалагдах аж.
  • Барби гар утас нь 0.3 мегапикселийн камертай бөгөөд интернет холболтгүйгээрээ онцлог болжээ.
Марго Робби, Райан Гослинг, нарын оддын тоглосон уг кино нь 1.4 тэрбум ам.долларын орлого олсноор 2023 оны хамгийн өндөр орлоготой кино болсон.

Барбигийн тоглоом, дагалдах хэрэгслийг үйлдвэрлэн борлуулж буй Барби франчайз болон Nokia брэндүүд хамтран  барбигийн утсыг үйлдвэрлэж эхэлжээ.

Уг гар утсыг Их Британид өнөөдрөөс эхлэн 130 доллараар худалдаалагдах аж. Энэхүү Барби гар утас нь 0.3 мегапикселийн камертай бөгөөд хэрэглэгчид зураг авахдаа “Барби эффект” ашиглах боломжтой. Барби утасны өөр нэг давуу тал нь өнөөгийн дижитал ертөнцийг “хоргүйжүүлэх” бөгөөд интернет холболтгүйгээрээ онцлог болжээ.

CCS Insight компани энэ утасны борлуулалтыг ирээдүйтэй гэж таамаглаж, энэ жил Их Британид л гэхэд 400,000 ширхэг Барби гар утас зарна гэж тооцоолжээ. 

Марго Робби, Райан Гослин нарын оддын тоглосон уг кино нь 1.4 тэрбум ам.долларын орлого олсноор 2023 оны хамгийн өндөр орлоготой кино болсон юм.  

mobile-logo