bnr-0
Хятадын экспортын хоригтой холбоотойгоор газрын ховор металлын ханш түүхэн дээд түвшинд хүрлээ
09 сарын 05, 2024
ХУВААЛЦАХ
  • АНУ-аас Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдаанд хязгаарлалт тогтоож, татвар ногдуулсантай холбогдуулан тус улс өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн галли болон германи зэрэг ховор металлын бүтээгдэхүүний экспортыг хязгаарлахаа мэдэгдсэн юм. 
  • Хятад болон Европ дахь сурьмагийн спот ханш тонн тутамдаа 25,000 ам.доллароос давж, түүхэн дээд түвшинд хүрчээ.
  • Энэхүү хязгаарлалт нь Хятад улс газрын ховор элементийн ноёрхлоо хадгалах оролдлого бөгөөд зах зээл дэх ховор металлын үнийн хэлбэлзлийг өдөөгөөд буй.
Сурьмагийн олборлолтоор Хятад улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн нийт олборлолтын 48 хувийг бүрдүүлдэг байна.

АНУ-аас Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдаанд хязгаарлалт тогтоож, татвар ногдуулсантай холбогдуулан тус улс өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн галли болон германи зэрэг ховор металлын бүтээгдэхүүний экспортыг хязгаарлахаа мэдэгдсэн юм. 

Харин энэ оны наймдугаар сарын 14-нд Хятад улс ховор, чухал ач холбогдолтой байгалийн ашигт малтмал болох сурьмад экспортын хязгаарлалт тогтоох шийдвэр гаргалаа.

Тус экспортын хязгаарлалт хараахан хэрэгжиж эхлээгүй ч сурьма, галлийн үнэ хэдийнэ өсөөд буй. Хятад болон Европ дахь сурьмагийн спот ханш тонн тутамдаа 25,000 ам.доллароос давж, түүхэн дээд түвшинд хүрчээ.

Сурьмагийн олборлолтоор Хятад улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн нийт олборлолтын 48 хувийг бүрдүүлдэг байна.

Сурьма нь халуунд тэсвэртэй шинж чанартай тул сум, хэт улаан туяаны пуужин, цөмийн зэвсэг, шөнийн харааны шил, батарей зэрэг цэрэг зэвсгийн үйлдвэрлэл, хэрэгцээнд ашиглагддаг стратегийн металл юм.

Энэхүү хязгаарлалт нь Хятад улс газрын ховор элементийн ноёрхлоо хадгалах оролдлого бөгөөд зах зээл дэх ховор металлын үнийн хэлбэлзлийг өдөөгөөд буй. Үүнээс үүдэн барууны үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа аж.   

mobile-logo