- Майкл Жордан, Коби Брайант нарын анх удаа NBA-д тоглохдоо өмсөж байсан өмсгөл дуудлага худалдаагаар 10 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна.
- Сагсан бөмбөгийн домгуудын "даруухан эхлэл"-ийг илэрхийлэх эдгээр өмсгөл нийлээд 20 сая ам.долларын үнэд хүрнэ гэж Sotheby’s компани дурджээ.
- Мэргэжлийн спортын дурсгалын зүйлсийг баталгаажуулах чиглэлээр ажилладаг MeiGrey компани Жорданы өмсөж байсан хэмээгдэх 130 цамцыг шалгаж, зөвхөн 4-ийг нь жинхэнэ гэж тогтоожээ.

Майкл Жордан, Коби Брайант нарын анх удаа NBA-д тоглохдоо өмсөж байсан өмсгөл дуудлага худалдаагаар 10 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Сагсан бөмбөгийн домгуудын "даруухан эхлэл"-ийг илэрхийлэх эдгээр өмсгөл нийлээд 20 сая ам.долларын үнэд хүрнэ гэж Sotheby’s компани дурджээ. Дуудлага худалдааны компани өмсгөл тус бүрийг нь 10 сая ам.доллар орчимд зарагдана гэж таамаглаж байна.
“Майкл Жордан, Коби Брайант нарын NBA-д анхны удаа өмссөн өмсгөл нь энгийн дурсгалын зүйлс биш. Харин тэдний домогт замналыг тодорхойлсон амбиц, ур чадвар, хүсэл зоригийн мөнхийн бэлгэ тэмдэг юм. Эдгээр нь маш ховор зүйл” хэмээн Sotheby’s-ийн орчин үеийн цуглуулгын хэлтсийн дарга Брахм Вахтер онцоллоо.
Мэргэжлийн спортын дурсгалын зүйлсийг баталгаажуулах чиглэлээр ажилладаг MeiGrey компани Жорданы өмсөж байсан хэмээгдэх 130 цамцыг шалгаж, зөвхөн 4-ийг нь жинхэнэ гэж тогтоожээ.
Майкл Жорданы 1998 оны NBA финалын тоглолтын өмсгөл 2022 оны есдүгээр сард 10.1 сая ам.доллароор зарагдаж байжээ.