Манайхан хүүхдээ хайхардаггүй...
03 сарын 10, 2025
ХУВААЛЦАХ
- Ганцхан хоногт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаар 168 хүүхэд бэртэж гэмтсэн гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж авчээ.
- Эмч нарын өгч байгаа мэдээллээр хүүхдээ хайхралгүй орхиж, хараа хяналт тавихгүй байгаагаас болж ихэвчлэн бэртэж гэмтэж байна. Гэмтлийн бараг 95 хувь томчуулын буруутай үйлдлээс болдог байна.

Улаанбаатар хотод байрлалтай ГССҮТ-д ганцхан өдрийн дотор 168 хүүхэд бэртэж гэмтэн хандсан гэвэл та итгэх үү...
Өчигдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаар 168 хүүхэд бэртэж гэмтсэн гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 120 нь төв эмнэлэгт, 39 нь салбар эмнэлэгт хандсан байна.
Үүн дээр орон нутгийн 21 аймгийн эмнэлгийн дүн мэдээг нэгтгэвэл хүн цочирдом тоо гарна.
Энэ статистик мэдээллээс үзэхэд бид нар хүүхдээ хайхарч, хамгаалж өсөгж чаддаггүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
Тус эмнэлэгт өчигдөр нийт 471 хүн хандсан бөгөөд 303 нь насанд хүрсэн хүмүүс үлдсэн нь хүүхдүүд байжээ.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ