- Nissan компанийн гүйцэтгэх захирал Макото Учида дөрөвдүгээр сарын 1-нд албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ.
- Удирдлагын энэхүү өөрчлөлт нь Nissan болон Honda компаниуд 60 тэрбум ам.долларын үнэлгээтэй нэгдэх хэлэлцээрээ цуцалснаас хойш нэг сарын дотор болж байна.
- Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Японы автомашин үйлдвэрлэгчид болох “Honda” болон “Nissan” компани дэлхийд борлуулалтаараа гурав дахь том автомашин үйлдвэрлэгч болох зорилготойгоор нэгдэх хэлцэл эхлүүлснээ албан ёсоор мэдэгдэж байсан юм.

Nissan компанийн гүйцэтгэх захирал Макото Учида дөрөвдүгээр сарын 1-нд албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Түүний оронд тус компанийн одоогийн Төлөвлөлт хариуцсан захирал Иван Эспиноса томилогдох бөгөөд тэрбээр сүүлийн найман жилийн хугацаанд томилогдож буй Nissan-ийн дөрөв дэх Гүйцэтгэх захирал болох юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Японы автомашин үйлдвэрлэгчид болох “Honda” болон “Nissan” компани дэлхийд борлуулалтаараа гурав дахь том автомашин үйлдвэрлэгч болох зорилготойгоор нэгдэх хэлцэл эхлүүлснээ албан ёсоор мэдэгдэж байсан юм.
Харин уг хэлэлцээ өнгөрсөн сард цуцлагдаад буй. Удирдлагын энэхүү өөрчлөлт нь Nissan болон Honda компаниуд 60 тэрбум ам.долларын үнэлгээтэй нэгдэх хэлэлцээрээ цуцалснаас хойш нэг сарын дотор болж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Nissan компанийн "биеэ тоосон байдал, бодит байдлыг үгүйсгэх хандлага" болон үйлдвэрүүдээ хаахаас татгалзсан нь уг хэлэлцээ бүтэлгүйтэхэд хүргэсэн байна. Мөн Honda компани Nissan-ийг өөрийн охин компани болгох, ажилчдын тоог ихээр цомхотгох санал гаргаснаар хэлэлцээ бүрэн цуцлагдах шалтгаан болсон гэж мэдээлэлд дурджээ.