bnr-0
Сэрэмжлүүлэг: Гол мөрний усны түвшин үерийн аюултай хэмжээнд хүрэв
07 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Хангайн нуруунаас эх авсан голуудын усны түвшин огцом нэмэгдэж, зарим нь үерийн аюултай хязгаарыг давлаа.
  • Орхон, Хөгшин Орхон, Байдраг, Таац зэрэг голуудын зарим хэсэг үерийн түвшинг 5–10 см-ээр давж байна.
  • Орхон гол Бат-Өлзий, Таац гол Нарийнтээл сумын орчимд үерийн аюултай түвшинг давжээ.
Цаашид борооны эрчим, усны түвшин үргэлжлэн нэмэгдвэл голын ай сав дагуу суурьшсан бүс нутгуудад хөрсний усжилт нэмэгдэх, бэлчээр эвдрэх, зам талбай, тариалангийн талбайд хохирол учрах магадлалтайг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Хангайн нурууны араас усжих томоохон голууд болох Орхон, Идэр, Урдтамир, Хойдтамир болон өврөөс эх авдаг Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голын усны түвшин өнгөрсөн хоногт 20–120 см-ээр нэмэгдсэн байна. Энэ нь улирлын дундажтай харьцуулахад үлэмж өндөр үзүүлэлт юм.

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын мэдээлснээр, өчигдрийн байдлаар дээрх голуудын ихэнх нь олон жилийн дундаж түвшинг 5–60 см-ээр давж, үерийн болзошгүй эрсдэл үүсгээд байна. Тухайлбал, Орхон голын Хархорин сум орчмын хэсэг болон Хөгшин Орхон, Байдраг гол Баянбүрдийн хавьцаа үерийн түвшинг 5–10 см-ээр давсан нь анхаарал татаж буй үзүүлэлт юм.

Мөн Орхон голын Бат-Өлзий сум орчимд, Таац голын Нарийнтээл сумын нутагт усны түвшин үерийн аюултай түвшинг 1–5 см-ээр давсан нь тухайн бүс нутгийн айл өрх, малчин өрхүүдийн хувьд шуурхай анхаарах шаардлагатай нөхцөл үүсээд байна.

Цаашид борооны эрчим, усны түвшин үргэлжлэн нэмэгдвэл голын ай сав дагуу суурьшсан бүс нутгуудад хөрсний усжилт нэмэгдэх, бэлчээр эвдрэх, зам талбай, тариалангийн талбайд хохирол учрах магадлалтайг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Иймд тухайн бүс нутгийн иргэд, малчид, аялж зугаалж буй хүмүүс үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, орчны нөхцөл байдалд анхааралтай хандахыг холбогдох байгууллагууд сэрэмжлүүлж байна.   

mobile-logo