bnr-0
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз, Тажикистан улсад төрийн айлчлал хийнэ
07 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сард Киргиз болон Тажикистан улсад төрийн айлчлал хийнэ.
  • Тэрбээр Киргиз улсад долдугаар сарын 20-23-ны өдрүүдэд айлчилна.
  • Мөн Тажикистан улсад 23-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх аж.
Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны долдугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Мөн тэрбээр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Мөн тэрбээр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.  

mobile-logo