- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар энэ сарын 13-14-нд тус улсад хийх төрийн айлчлал эхэллээ.
- Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Польш улсад 12 жилийн дараа айлчлал хийж байна.
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш улсын төрийн тэргүүнтэй ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар тус улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэллээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Польш улсад 12 жилийн дараа айлчлал хийж байна. Манай улсаас 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2023 онд Польш улсын Ерөнхийлөгч А.Дуда манай улсад айлчилсан юм. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээс гадна хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсын Ерөнхийлөгч мөн Парламент, Засгийн газрын тэргүүн нартай уулзах аж.
Айлчлалаар хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Варшав хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форумыг зохион байгуулах юм байна.