Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5,000 өрхийг төвийн хийн хангамжид холбоно
11 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
- Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5,000 өрхийг энэ сарын 15-аас төвийн хийн хангамжид холбохоор болжээ.
- Халаалтын системийг нэвтрүүлэхийн өмнө оршин суугчдын байшинд дулаалга хийж, аюулгүй ажиллагааны бүх стандартыг хангаж, холболтын ажил болоод сүлжээний туршилтуудыг хийж байна.
- Хийн халаалтын төхөөрөмжүүд нь угаар болон хий алдагдлыг илрүүлэх автомат дохиололтой бөгөөд нэг товчлуурын удирдлагатай тул ашиглахад маш энгийн гэж албаныхан мэдээлэв.
Нийслэлийн утааны хамгийн их ачаалалтай бүсүүдийн нэг болох баруун хэсгийн өрхүүд бохирдол багатай, аюулгүй, төвлөрсөн халаалтын шийдэлд шилжих боломжтой гэлээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү


