bnr-0
TikTok платформыг эзэмшигч “ByteDance” банкнуудаас 9.5 тэрбум ам.долларын зээл татан төвлөрүүлэхээр ажиллаж байна
09 сарын 03, 2024
ХУВААЛЦАХ
  • TikTok платформыг эзэмшигч БНХАУ-ын “ByteDance” компани банкнуудаас 9.5 тэрбум ам.долларын зээл татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.
  • Энэ нь Азийн Япон улсаас бусад улсын хамгийн том ам.долларын корпорацын зээл болох бөгөөд уг санхүүжилтийн зохицуулагчаар АНУ-ын “Citigroup”, “Goldman Sachs”, “JPMorgan” зэрэг санхүүгийн томоохон зөвлөхүүд ажиллаж байна.
TikTok платформыг эзэмшигч БНХАУ-ын “ByteDance” компани банкнуудаас 9.5 тэрбум ам.долларын зээл татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.

TikTok платформыг эзэмшигч БНХАУ-ын “ByteDance” компани банкнуудаас 9.5 тэрбум ам.долларын зээл татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь Ази дахь (Япон улсаас бусад) хамгийн том ам.долларын корпорацын зээл болох бөгөөд уг санхүүжилтийн зохицуулагчаар АНУ-ын “Citigroup”, “Goldman Sachs”, “JPMorgan” зэрэг санхүүгийн томоохон зөвлөхүүд ажиллаж байна. 

Зээлийн хугацаа гурван жил байх ба шаардлагатай тохиолдолд таван жил хүртэл сунгагдах аж. Салбарын мэргэжилтнүүдийн таамаглалаар уг зээлийг авснаар өмнөх 5 тэрбум ам.долларын зээлийг барагдуулахаар төлөвлөж байгаа юм. 

Түүнчлэн, энэ оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “ByteDance” компанид сошиал медиа платформоо албадан худалдах эсвэл үндэсний хэмжээнд хориг тавих хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм.   

mobile-logo