bnr-0
Төлбөр, тэтгэлгийн бодлоготой холбоотойгоор Брауны, Пеннсильванийн их сургуулийг шүүхэд дуудлаа
07 сарын 02, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн асуудал хариуцсан хороо мягмар гарагт Брауны их сургууль болон Пеннсильванийн их сургуульд зарлан дуудах бичиг хүргүүллээ.
  • Тус дэлхийн топ их сургуулиудын сургалтын төлбөр болон тэтгэлгийн бодлого Монополийн эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй аж.
  • Сурагчдын санхүүгийн чадавхыг ашиглан тэтгэлгийн хэмжээг сургуулиуд өөртөө ашигтай байдлаар тогтоосон байж болзошгүйг шалгаж байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн асуудал хариуцсан хороо Пеннсильванийн их сургуульд зарлан дуудах бичиг хүргүүллээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн асуудал хариуцсан хороо мягмар гарагт Брауны их сургууль болон Пеннсильванийн их сургуульд зарлан дуудах бичиг хүргүүллээ. Тус дэлхийн топ их сургуулиудын сургалтын төлбөр болон тэтгэлгийн бодлого Монополийн эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, ийнхүү шүүхээс дуудаад буй. 

Уг албан бичиг нь өнгөрсөн долоо хоногт Харвардын их сургуульд илгээсэн зарлан дуудах бичигтэй ижил агуулгатай юм. Шалгалтад хамрагдаж буй бусад сургуулиудад Дартмут, Принстон, Колумб, Корнелл, Йэль их сургууль мөн багтсан бөгөөд эдгээр сургуульд зарлан дуудах бичиг илгээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн асуудал хариуцсан хорооноос эдгээр сургуулиуд сургалтын төлбөрөө харилцан зохицуулан нэмэгдүүлсэн нь үнэ тохиролцсон үйлдэлд тооцогдох боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн сурагчдын санхүүгийн чадавхыг ашиглан тэтгэлгийн хэмжээг сургуулиуд өөртөө ашигтай байдлаар тогтоосон байж болзошгүйг шалгаж байна. Тус хорооноос эдгээр үйлдлийг үнийн харьцангуй байдал үүсгэсэн хэмээн тодорхойлж буй.

Брауны их сургуулийн зүгээс шүүхээс шаардсан бүх холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн хэмээн мэдэгдсэн бол Пеннсильванийн их сургууль одоогоор 8,000 гаруй хуудас баримт бичгийг Конгресст хүлээлгэн өгсөн байна.  

mobile-logo