bnr-0
Нийслэлд өнөөдөр түр зуурын аадар бороо орно
07 сарын 04, 2025
ХУВААЛЦАХ
  • Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг, өдрийн цагаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.
  • Өдөртөө агаарын хэм +22…+24 градус дулаан байна.
  • Ихэнх нутгаар үүлэрхэг, бороотой, сэрүүн өдөр болох төлөвтэй байна.
Нийслэлд өнөөдөр түр зуурын аадар бороо орно.

Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг, өдрийн цагаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр, түр зуур ширүүсч болзошгүй бөгөөд өдөртөө агаарын хэм +22…+24 градус дулаан байна. 

Ихэнх нутгаар үүлэрхэг, бороотой, сэрүүн өдөр болох төлөвтэй байна. Төвийн аймгуудын ихэнх нутгаар, баруун болон говийн аймгуудын зарим газар, мөн зүүн аймгуудын өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 

Уулархаг болон голын сав нутгаар харьцангуй сэрүүн байх бол говийн бүс нутгийн зарим хэсэгт халуун байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +16…+21 хэм дулаан байх бол бусад нутгаар +21…+26 хэм хүрнэ. 

Иргэд гадагш гарахдаа шүхэр, усны хамгаалалттай хувцас авч явахыг зөвлөж байна. Мөн говийн бүс нутгаар халуун байх тул нарнаас хамгаалах, хангалттай шингэн уух, наршихаас сэргийлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.  

mobile-logo