- ХААН Банк ТОП-100 аж ахуйн нэгжийн эрэмбэд дөрөвдүгээрт бичигдсэн бол эл жагсаалт дахь олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилждаг компаниудыг тэргүүлсэн байна.
- 2024 оны байдлаар ХААН Банкны нийт харилцагчийн тоо 2.9 саяд хүрчээ.
- Тус банкны зүгээс цахим банк болох зорилгын хүрээнд DigiPay, DigiGo, DigiPos, DigiChatbot, Green Database зэрэг технологид суурилсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, хэрэглэгчдэдээ илүү хүртээмжтэй шийдлүүдийг нэвтрүүлсэн байна.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай.
ХААН Банк ТОП-100 аж ахуйн нэгжийн эрэмбэд дөрөвдүгээрт бичигдсэн бол эл жагсаалт дахь олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилждаг компаниудыг тэргүүлсэн байна. Ингэснээр Монгол Улс ТОП-100 аж ахуйн нэгжийг анх шалгаруулж эхэлснээс хойш 20 гаруй жилийн турш энэхүү нэр хүндтэй эрэмбэд тасралтгүй нэрлэгдсэн манлайлагч байр сууриа дахин баталгаажууллаа.
2024 оны байдлаар ХААН Банкны нийт харилцагчийн тоо 2.9 саяд хүрчээ. Түүнчлэн тус банк 2024 онд улсын төсөвт 365.3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, “Шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж”-ийн нэгээр дахин шалгарсан байна. Мөн олон улсын зах зээлд анхны Нийгмийн бондыг, дотоодын зах зээлд анхны Ногоон бондыг амжилттай гаргасан нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд шинэ хуудас нээсэн үйл явдал байлаа.
Тус банкны зүгээс цахим банк болох зорилгын хүрээнд DigiPay, DigiGo, DigiPos, DigiChatbot, Green Database зэрэг технологид суурилсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, хэрэглэгчдэдээ илүү хүртээмжтэй шийдлүүдийг нэвтрүүлсэн байна.
ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа тухайн байгууллагын жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, ажилчдын нийгмийн даатгал, ашигт ажиллагаа, хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн таван үзүүлэлтийг үндэслэн, төрийн байгууллагын статистик мэдээлэлд тулгуурлан үнэлдэг. ХААН Банк эдгээр бүх шалгуурыг хангаж, зөвхөн банк санхүүгийн салбарт бус, хувийн хэвшлийн манлайлагч байгууллагуудын нэг болохоо баталсаар байна.