bnr-0
Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэ цогцолбор ашиглалтад орлоо
07 сарын 04, 2025
ХУВААЛЦАХ
  • Хэнтий аймгийн төвд байрлах “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэ цогцолбор албан ёсоор үүдээ нээлээ.
  • Тус төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн байна.
  • Мөн нисэх буудал нь цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай аж.
Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэ цогцолбор ашиглалтад орлоо.

Хэнтий аймгийн төвд байрлах “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэ цогцолбор албан ёсоор үүдээ нээж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт дэвшилтэт нэгэн бүтээн байгуулалт нэмэгдлээ.

1958 онд анх байгуулагдсан “Өндөрхаан” нисэх буудал өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн шинэ дэд бүтцээр дахин сэргэж, бүс нутгийн тээвэр, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэхүйц бүтээн байгуулалтаар шинэчлэгдлээ. 

Тус төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн байна.

Шинээр ашиглалтад орсон нисэх буудал нь 1438 метр квадрат талбай бүхий зорчигчийн үйлчилгээний барилга, 516 метр квадрат хэмжээтэй газрын үйлчилгээний гараш, 2,200х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас, 100х130 метр перрон талбай, инженерийн дэд бүтэц зэрэг олон улсын стандартыг бүрэн хангасан. Мөн нисэх буудал нь цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай аж.  

mobile-logo