Монголчуудын 87 хувь нь өндөр хурдны интернет хэрэглэдэг
08 сарын 26, 2024
ХУВААЛЦАХ
- Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр нийт монголчуудын 87 хувь нь 10Mbit/s-ээс дээш хурдтай интернэт хэрэглэдэг байна.
- Мөн Монгол Улсын хувьд хямд дата хэрэглэдэг орнуудын нэгд тооцогддог бөгөөд 1GB датаг ойролцоогоор 1,300 төгрөгөөр худалдан авдаг.

Монгол Улсын хувьд хямд дата хэрэглэдэг орнуудын нэгд тооцогддог бөгөөд 1GB датаг ойролцоогоор 1,300 төгрөгөөр худалдан авдаг.
Монголчуудын хэрэглэж буй интернэтийн дундаж хурд өссөөр байна
Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр нийт монголчуудын 87 хувь нь 10Mbit/s-ээс дээш хурдтай интернэт хэрэглэдэг байна. Графикаас ажиглахад сүүлийн 4 жилийн хугацаанд монголчуудын хэрэглэдэг интернэтийн хурд огцом сайжирчээ. Энэ нь үүрэн холбооны оператор байгууллагууд 4G сүлжээ нэвтрүүлсэнтэй холбоотой юм.
Мөн Монгол Улсын хувьд хямд дата хэрэглэдэг орнуудын нэгд тооцогддог бөгөөд 1GB датаг ойролцоогоор 1,300 төгрөгөөр худалдан авдаг. Энэ нь хоёр хөрштэйгөө ойролцоо, харин хөгжингүй бусад орноос маш хямд үнээр хэрэглэж байна гэсэн үг юм.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ