- Мягмар гарагт Ази-Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ.
- Японы Nikkei 225 индекс 0.81%-иар өссөн бол өргөн хүрээний Topix индекс 0.7%-иар нэмэгдэв.
- Хонконгийн Hang Seng индекс 0.84%-иар нэмэгдсэн бол Хятадын CSI 300 индекс 0.31%-иар өссөн байна.

Мягмар гарагт Ази-Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ.
Японы Nikkei 225 индекс 0.81%-иар өссөн бол өргөн хүрээний Topix индекс 0.7%-иар нэмэгдэв. Өмнөд Солонгосын Kospi индекс 0.63%-иар, Kosdaq индекс 1.13%-иар өссөн байна.
Хонконгийн Hang Seng индекс 0.84%-иар нэмэгдсэн бол Хятадын CSI 300 индекс 0.31%-иар өссөн байна. Энэ өсөлт нь Хятадын Төв банкны сүүлийн үеийн мөнгөний зөөлөн бодлоготой холбоотой байж магадгүй юм.
Хятадын Ардын Банк эдийн засгаа дэмжих зорилгоор бодлогын үндсэн хүүгээ 10 суурь нэгжээр бууруулсан байна. 1 жилийн зээлийн хүү (LPR) 3.1%-иас 3.0% болж буурсан бол 5 жилийн зээлийн хүү LPR 3.6%-иас 3.5% болж өөрчлөгдсөн байна. Энэхүү арга хэмжээ нь худалдааны хурцадмал байдал нэмэгдэж буй үед эдийн засгийг идэвхжүүлэх алхам юм.
АНУ-ын хөрөнгийн зах зээл даваа гарагт бага зэргийн өсөлттэй хаагдсан. Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан ч хөрөнгө оруулагчид энэ мэдээг эергээр хүлээн аваад буй.
S&P 500 индекс 0.09%-иар өсөж, 5,963.60 нэгжид хүрсэн бол Nasdaq Composite индекс 0.02%-иар дээшилж, 19,215.46-д хүрлээ.