Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсооход шаардлагатай 5 тэрбум төгрөгийг нөөц сангаас гаргана
06 сарын 25, 2025
ХУВААЛЦАХ
- Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсооход шаардлагатай 5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ
- Наадмын өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, халдвар өвчний тархалт ихсэх төлөвтэй байна.
- Сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдаагүй суралцагчийг энэ оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулна.

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсооход шаардлагатай 5 тэрбум төгрөгийг нөөц сангаас гаргана.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоож, вакцинжуулалтыг эрчимжүүлж, эмчилгээ, оношилгоог хийхэд шаардлагатай 5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Наадмын өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, халдвар өвчний тархалт ихсэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг энэ оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон байна.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ