bnr-0
Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшилж, 65 дугаарт жагслаа
06 сарын 26, 2025
ХУВААЛЦАХ
  • 2024 онд манай улс энэ үзүүлэлтээр 145 орноос 85 дугаарт жагсаж байв.
  • Монгол Улсын Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120 дугаар байрнаас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43 дугаар байрнаас 20 хүртэл ахижээ.
  • Энэхүү индекс нь улс орнуудын эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, улс төр дэх хүйсийн ялгааг хэмждэг олон улсын чухал үзүүлэлт юм.
Монгол Улсын жендэрийн тэгш байдалд чиглэсэн бодлого, оролцооны үр дүн олон улсын түвшинд үнэлэгдэж эхэлж буйн дохио боллоо. 

Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшилж, дэлхийд 65 дугаарт эрэмбэлэгдлээ

Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр Монгол Улс 2025 онд 148 орноос 65 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оноос 20 байраар урагшиллаа.

2024 онд манай улс энэ үзүүлэлтээр 145 орноос 85 дугаарт жагсаж байсан бөгөөд ийнхүү жендэрийн тэгш байдалд чиглэсэн бодлого, оролцооны үр дүн олон улсын түвшинд үнэлэгдэж эхэлж буйг илтгэж байна. 

Түүнчлэн Монгол Улсын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120 дугаар байрнаас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43 дугаар байрнаас 20 хүртэл ахисан байна.

Дэлхийн эдийн засгийн форумын энэхүү индекс нь улс орнуудыг эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, улс төр гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтээр үнэлж, эрэгтэй, эмэгтэй иргэдийн эрх, боломжийн тэгш байдлыг харьцуулдаг олон улсын чухал шалгуур юм.   

mobile-logo