- АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа (FAA)-ны мэдээлснээр, сүүлийн 20 жилийн хугацаанд 500 гаруй нислэгийн үеэр лити-ион батарейтай холбоотой утаа, гал, хэт халалтын тохиолдол бүртгэгджээ.
- Лити-ион батарей нь шатамхай материал агуулдаг тул үйлдвэрлэгчийн доголдол, буруу ашиглалт, хуучирсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хэт халах, гал гаргах эрсдэлтэй.
- Singapore Airlines: Дөрөвдүгээр сараас эхлэн нислэгийн үед цахилгаан банк ашиглах, USB портоор цэнэглэхийг хориглоно.

Аялагчид, агаарын тээврээр зорчигчид ихэвчлэн гар утас, таблет, зөөврийн компьютер, камер зэрэг төхөөрөмжүүдээ цэнэглэхийн тулд лити-ион батарейтай цахилгаан банк (power bank) авч явдаг. Гэвч сүүлийн үед нислэгийн үеэр эдгээр төхөөрөмжүүд хэт халах, гал гарах тохиолдлууд гарч байгаа тул олон агаарын тээврийн компаниуд тэдгээрийг авч явах дүрэм, журмаа чангатгаж байна.
Ямар осол болсон бэ?
Өмнөд Солонгосын Тээврийн яамны мэдээлснээр, нэгдүгээр сард Air Busan компанийн онгоц хөөрөхөөс өмнө гал гарсан бөгөөд уг галыг цахилгаан банкны гэмтлээс үүдэлтэй байх боломжтой гэж үзэж байна. Шалгалтын явцад гал гарсан хэсэгт цахилгаан банкны хайлсан үлдэгдэл, цахилгаан гэмтлийн ул мөрүүд илэрчээ.
Ямар аюул учирч болзошгүй вэ?
Лити-ион батарей нь шатамхай материал агуулдаг тул үйлдвэрлэгчийн доголдол, буруу ашиглалт, хөгшрөлт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хэт халах, гал гаргах эрсдэлтэй. АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа (FAA)-ны мэдээлснээр, сүүлийн 20 жилийн хугацаанд 500 гаруй нислэгийн үеэр лити-ион батарейтай холбоотой утаа, гал, хэт халалтын тохиолдол бүртгэгджээ.
Ямар авиакомпаниуд дүрмээ өөрчилсөн бэ?
1. БНСУ:
Энэ сараас эхлэн тус улсын бүх агаарын тээврийн компаниудад цахилгаан банкийг суудлын халаас эсвэл суудлын доор хадгалах журам мөрдөгдөж байна.
Агаарын хөлгийн USB порт ашиглан цахилгаан банк цэнэглэхийг хориглосон.
Цахилгаан банкны залгуурыг хамгаалалтын лентээр битүүмжлэх, эсвэл уутанд хийх шаардлагатай.
2. Тайландын Thai Airways:
Гуравдугаар сарын 15-наас хойш нислэгийн үеэр цахилгаан банк хэрэглэхийг хориглосон.
3. Сингапурын Singapore Airlines:
Дөрөвдүгээр сараас эхлэн нислэгийн үед цахилгаан банк ашиглах, USB портоор цэнэглэхийг хориглоно.
4. AirAsia:
Цахилгаан банкийг зөвхөн суудлын халаас эсвэл суудлын доор хадгалах журам мөрдөгдөнө.
Нислэгийн туршид цахилгаан төхөөрөмж цэнэглэхийг хориглоно.
5. China Airlines, Uni Air, EVA Air:
Цахилгаан банк хэрэглэхийг бүрэн хориглосон.
6. Хонг Конгийн нислэгийн удирдлах газар:
Дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн цахилгаан банк хэрэглэх, гар тээшний тавиурт хадгалахыг хориглоно.
Яагаад power bank аюултай вэ?
RMIT их сургуулийн STEM коллежийн дэд профессор Кристал Жангийн тайлбарласнаар, лити-ион батарейнууд эрчим хүч хадгалах чадвар өндөр, өртөг хямд тул цахилгаан банкуудад өргөн хэрэглэгддэг. Гэхдээ эдгээр нь галын эрсдэлтэй бөгөөд онгоцонд ашиглах нь аюултай нөхцөл байдал үүсгэж болзошгүй ажээ.