bnr-0
Цагаан сараар 4 өдөр амарна
01 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • Цагаан сараар дараалсан таван өдөр амрахгүй гэсэн шийдэлд хүрчээ.
  • Аргын тооллоор 2025 оны хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын гурваныг дуустал амарна.
  • Гэхдээ энэ жилийнх шиг амралтын бямба, ням гарагуудад сар шинийн баяр давхацвал хойш нь амралтын өдрийг шилжүүлэн тооцох хуулийн төслийг санаачлан батлуулах нь зүйтэй юм байна гэдэг дээр санал нэгджээ.

Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалын дагуу энэ жил хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёрон бямба, ням гарагуудад таарч байна.

Иймд угаасаа бүх нийтийн амралтын өдөр баяр таарч байгаа тул, амралтын хугацааг нь хойш нь ажлын өдөр лүү шилжүүлэн нийт таван өдөр амрах тогтоолын төслийг харьяа яамнаас нь Засгийн газрын хуралдаанд оруулжээ. 

Энэ асуудлыг хэлэлцээд өнөөдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулиараа Сар шинийн баяраар шинийн нэгэн хоёрон, гурванд амарна гэсэн хуулиа л мөрдөнө.

Харин битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгоод нийтдээ дөрвөн өдөр хууль ёсоор амарна.  

Дараалсан таван өдөр амрахгүй гэсэн шийдэлд хүрчээ. 

Гэхдээ энэ жилийнх шиг амралтын бямба, ням гарагуудад сар шинийн баяр давхацвал хойш нь амралтын өдрийг шилжүүлэн тооцох хуулийн төслийг санаачлан батлуулах нь зүйтэй юм байна гэдэг дээр санал нэгджээ. 

Аргын тооллоор 2025 оны хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын гурваныг дуустал амарна.  Золголтоо дөрвөн өдөрт багтаах нь ээ.  

mobile-logo