- mobiAI туслахыг Мобиком аппликэйшнд нэгтгэн нэвтрүүлэв.
- Премиум хэрэглэгчид бүх үйлчилгээг ашиглах боломжтой.
- Хиймэл оюунд суурилсан 12 төрлийн туслах, мини аппууд багтжээ.

Мобиком Корпораци хиймэл оюуны шийдэл бүхий шинэ үйлчилгээ болох mobiAI туслахыг олон нийтэд танилцуулаад удаагүй байна. Тус технологи нь хэрэглэгчдэд ухаалаг, хялбар, бүтээмж өндөртэй дижитал орчин бүрдүүлэх зорилготой бөгөөд Мобикомын аппликэйшнд бүрэн нэгтгэсэн тул шууд ашиглах боломжтой болжээ.
mobiAI нь ажил, амьдралын олон салбарт гарч ирдэг асуултад хариулах, интернетээс мэдээлэл хайх, өгөгдөл боловсруулах, төлөвлөгөө гаргах, контент бэлтгэх зэрэг олон талт хэрэглээнд зориулагдсан. Хэрэглэгч асуултаас сонгон, шууд хариулт авах боломжтой бөгөөд текстэн болон PDF файлуудыг оруулж анализ хийлгэх, вэб хайлт хийх зэрэг хиймэл оюуны дэвшилтэт функцуудыг ашиглах нөхцөл бүрджээ.
Тус үйлчилгээ нь хэрэглэгчдэд хиймэл оюунд суурилсан өндөр хүчин чадалтай туслагчийн бүх боломжийг туршиж, үр өгөөжийг нь бүрэн мэдрэх нөхцөл бүрдүүлж буй юм.
Мөн Мобикомын аппликэйшнд шинээр нэмэгдсэн Xplore функц нь тоглоом тоглох, зурхай үзэх, асуултад хариулах, мэдлэг сорих, шинж чанараа шалгах зэрэг олон төрлийн мини аппыг нэг дороос ашиглах боломж олгож байгаа юм.
Мобикомын хувьд зөвхөн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч байхаас давж, хиймэл оюун, дижитал экосистемд суурилсан шийдэл боловсруулагч технологийн компани болох стратегийн чиглэлдээ шат дараатайгаар шилжиж буйг харуулж байна.