bnr-0
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 7 хувиар өслөө
12 сарын 24, 2024
ХУВААЛЦАХ
  • Гадаад зах зээлд 34.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 33.0 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт эзэлж байна.
  • Экспортод гаргах мөнгө, газрын тос, алт, хайлуур жоншны баяжмалын хэмжээ буурчээ.
  • Аж үйлдвэрийн салбар удаан ч гэсэн урагшилж байна. Салбарын өсөлтөд чулуун нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өссөн нь голлон нөлөөлж байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 30 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7 хувиар өслөө. Үүнд, уул уурхай олборлолт, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын өсөлт голлон нөлөөлжээ.   

Аж үйлдвэрийн салбарт жинтэй хувь дарах уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  1.5 их наяд төгрөгөөр өсчээ. Чулуун болон хүрэн нүүрс олборлолт, металлын хүдэр олборлолт тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Манай улсын экспортод гаргадаг зэсийн  баяжмал, баяжуулсан нүүрс, төмрийн хүдэр, чулуун нүүрс, хүрэн нүүрс, хайлуур жонш, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмалын биет хэмжээ өсөж, харин мөнгө, газрын тос, алт, хайлуур жоншны баяжмал  буурчээ. 

Гадаад зах зээлд 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 34 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 33.0 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт  дангаараа эзэлж байна.  

mobile-logo