bnr-0
АНУ Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулснаа зарлалаа
05 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулснаа зарлалаа.
  • “Женевт амралтын өдрүүдэд болсон худалдааны яриа хэлэлцээ үр дүнтэй мөн үр өгөөжтэй болсон. Даваа гарагийн өглөө илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно” хэмээн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.
  • Хэлэлцээний ширээнд суусан Хятадын албаны хүмүүс ч мөн эерэг байр суурь илэрхийлжээ.
"Даваа гарагийн өглөө илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно” хэмээн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.

АНУ Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулснаа зарлалаа. Хэлэлцээрийн дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хоёр улсын албаны төлөөлөгчид сүүлийн өдрүүдэд Швейцарт уулзаж, худалдааны маргааныг намжаах зорилготой хэлэлцээр хийсэн нь ийнхүү эцэслэгджээ.

Эдийн засгийн хоёр том гүрэн тарифын дарамтад өртөж, харилцан хохирол амсаж байгаа энэ үед хоёр тал хэсэгчилсэн буулт хийсэн болов уу гэх хүлээлт үүсээд буй. 

“Женевт амралтын өдрүүдэд болсон худалдааны яриа хэлэлцээ үр дүнтэй мөн үр өгөөжтэй болсон. Даваа гарагийн өглөө илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно” хэмээн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.

Хэлэлцээний ширээнд суусан Хятадын албаны хүмүүс ч мөн эерэг байр суурь илэрхийлжээ. БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн уулзалт “ихээхэн ахиц дэвшилтэй байж, чухал тохиролцоонд хүрсэн” хэмээжээ.

Тариф бууруулах хүлээлт өндөр байгаа бөгөөд Morgan Stanley банкны тооцоолсноор 2025 оны эцэс гэхэд АНУ-ын ногдуулсан дундаж тарифын түвшин 107 хувиас 45 хувьд хүрч буурах боломжтой аж. Economist Intelligence Unit-ийн шинжээчид ч мөн “ойрын хугацаанд тарифын түвшин 50 хувиас доош буух төлөвтэй” гэж мэдэгдэж байна.   

mobile-logo