bnr-0
УИХ-ын эмэгтэй гишүүд олны анхаарлын төвд “асуудлаа” оруулахдаа ягаан өнгөөр акц хийв
12 сарын 06, 2024
ХУВААЛЦАХ
  • УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэн Улс төрийн намын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан боловсруулж, энэ асуудал нь УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг авч, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
  • 2024 оны сонгуулийн үр дүнд УИХ-ын 126 гишүүний 32 нь эмэгтэйчүүд сонгогдож, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэдгээрээ эмэгтэй гишүүдийн лобби бүлэг илүү сайн ажиллах нөхцөл бүрдсэн.

Тодруулбал, Улс төрийн намуудын шинэчлэлийг эрчимжүүлэх ажлыг эмэгтэй гишүүд нэгдэн санаалчилж, энэ асуудлаа олон нийтийн анхааралд хүргэхийн тулд ийнхүү ягаан өнгөөр жигдэрчээ.  

2024 оны сонгуулийн үр дүнд УИХ-ын 126 гишүүний 32 нь эмэгтэйчүүд сонгогдож, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэдгээрээ эмэгтэй гишүүдийн лобби бүлэг илүү сайн ажиллах нөхцөл бүрдсэн. Тэд энэ удаад нэгдэн, Улсын дээд шүүхэд хүргүүлэх намын бүртгэлийг нэг жилээр буюу 2025.12.31 хүртэл хойшлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн, олонхийн санал авч чадсан. 

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудал дэмжигдэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн.   

Энэхүү хуулийн төслийн өөрчлөлтийг оруулж ирэхдээ улстөрийн намуудын зохион байгуулалт, дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг 2027.08.01 хүртэл хойшлуулахаар тусгаж өгчээ.

 

 

 

 

   

Мөн эмэгтэй гишүүд ягаан өнгөөр энэ өдөр ижилсэнийг Монгол Улсад эмэгтэйчүүдийн байгууллага үүсэн хөгжсөний 100  жилийн ойн хүрээнд нийгмийн бүхий л цаг үед эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, нийгмийн бүхий л салбарт ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдол, үүнээс үүдэлтэй хүүхдийн өвчлөл их байгаад, эмэгтэй гишүүд ээж, эх, эгч хүний хувиар санаа зовнин бид ч гэсэн энэ байдлыг өөрчлөхийн төлөө хамтдаа тэмцэх болно гэдэг давхар агуулгыг илэрхийлсэн хэмээн зарим гишүүн тайлбарлан ярилцлага өгчээ.   

mobile-logo