bnr-0
Nike болон Lego брэнд хамтран бүтээсэн шинэ загварын пүүзээ борлуулж эхэлнэ
05 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
Lego болон Nike компани хамтарч ажиллахаар болсноо өнгөрсөн оны наймдугаар сард зарласан.

Lego болон Nike компани хамтарч ажиллахаар болсноо өнгөрсөн оны наймдугаар сард зарласан. Тэгвэл уг цувралын анхны загварууд ил болж, Lego x Nike Air Max Dn загвар олны анхаарлыг татаж байна. Тус загвар нь зөвхөн хүүхдийн размертайгаар худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байна.

Энэхүү Lego x Nike коллекц нь хүүхдүүдэд зориулсан бөгөөд “спорт болон бүтээлч тоглоомыг” хослуулан ирээдүй хойч үеийн урам зоригийг дэмжих зорилготой аж. 

Lego Air Max Dn пүүз нь Lego-ийн дүрүүдийн танил шар голлох өнгөтэй бөгөөд гутлын гадаргуу дээр Lego тоглоомын товгор хээг оруулж өгсөн нь онцлог болоод буй. 

Lego компани 2021 онд Adidas компанитай мөн ижил төрлийн хамтарсан төсөл хэрэгжүүлж, UltraBoost болон Superstar загваруудыг Lego хэв маягаар шинэчилж байсан юм. Тухайн үед хэрэглэгчид пүүз дээрээ жинхэнэ Lego блок угсрах боломжтой байв. Lego x Nike хамтарсан коллекцийн талаарх албан ёсны мэдэгдэл тун удахгүй нийтлэгдэх төлөвтэй байна.   

mobile-logo