bnr-0
Сэлбэ дэд төвийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
05 сарын 29, 2025
ХУВААЛЦАХ
  • Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.
  • 4400 айлын орон сууцыг 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд барих юм. 
  • Мөн Монгол Улсын циркийг Сэлбэ хотод байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөлтөө хийсэн гэдгийг тэрбээр онцоллоо.
Сэлбэ дэд төвийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. Тодруулбал эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, өнөөдөр 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. 

4400 айлын орон сууцыг 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд барих юм. 

Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэнтэй тэнцэх том бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл, нийт 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт тавьсанхэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцоллоо. 

Түүнчлэн тус төслийн орон сууцны хэрэглээний усыг дамжуулахдаа зэс хоолойгоор шийдэж байгаа бөгөөд хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийхээр төлөвлөөд байгаа аж.

Мөн Монгол Улсын циркийг Сэлбэ хотод байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөлтөө хийсэн гэдгийг тэрбээр онцоллоо.   

mobile-logo