- 2028 он гэхэд 300 мегаватт (МВт) хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан станц, 200 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар санамж бичигт тэмдэглэжээ.
- Үүнээс гадна ЕСБХБ нь сэргээгдэх эрчим хүчний стратеги болон нүүрстөрөгч бага ялгаруулах арга замыг боловсруулахад Монгол Улсад туслах юм байна.

Монгол Улсын Засгийн газар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар Давос хотноо гарын үсэг зуржээ.
Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гарын үсэг зурсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ЕСБХБ дуудлага худалдаагаар нар, салхи, эрчим хүч хадгалах төслүүдийг хэрэгжүүлэхэд тусална.
Хэлэлцээрт 2028 он гэхэд 300 мегаватт (МВт) хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан станц, 200 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, тэр дундаа дамжуулах дэд бүтцийг багтаасан эрчим хүчний хуримтлал бүхий цахилгаан станцуудыг барьж, эхлүүлэх зэрэг гол санаачилга багтаж байна. Мөн ЕСБХБ нь сэргээгдэх эрчим хүчний стратеги болон нүүрстөрөгч бага ялгаруулах арга замыг боловсруулахад Монгол Улсад туслах юм байна.
2024 онд ЕСБХБ Монгол Улсад 28 төсөлд 260 сая евро буюу 270 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, ихэнх нь ногоон шилжилтийн санхүүжилтэд хамрагдсан байна.