bnr-0
Дүүжин тээвэр төслийн барилга угсралтын ажил эхэллээ
03 сарын 10, 2025
ХУВААЛЦАХ
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. 
  • Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх аж. 
  • Дүүжин тээвэр нь замын хөдөлгөөний ачааллын оргил цагийн үед 22 км цагийн хурдтайгаар 11 минутад 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабинтай байна.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. 

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх аж. 

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр дүүжин замын тээврийн төслийн тулгуур багана байрлуулалтын ажил эхэлж байгаа бөгөөд барилга угсралтын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусах төлөвтэй байна. Харин ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах юм. 

Дүүжин тээвэр нь замын хөдөлгөөний ачааллын оргил цагийн үед 22 км цагийн хурдтайгаар 11 минутад 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабинтай байна.  

mobile-logo