bnr-0
Дэлхийн алдарт Subway түргэн хоолны сүлжээ Монгол Улсад нээгдэнэ
05 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
  • Subway түргэн хоолны франчайз эрхийг “Таван Богд Групп” авч, Монголд нэвтрүүлж байгаа аж. 
  • 60 жилийн түүхт Америкийн үндэстэн дамнасан түргэн хоолны сүлжээ “Subway” нь дэлхийн 96 улсад 37,000 орчим салбартай.
  • “Таван Богд Групп” мөн олон улсын “Pizza Hut”, “KFC” зэрэг брэндийн франчайзын эрхийг Монголд албан ёсоор эзэмшдэг юм.
Түргэн хоолны сүлжээ “Subway” нь дэлхийн 96 улсад 37,000 орчим салбартай.

Дэлхийн алдарт Subway сүлжээ Монгол Улсад нээгдэхээр болжээ. Түргэн хоолны тус сүлжээний франчайз эрхийг “Таван Богд Групп” авч, Монголд нэвтрүүлж байгаа аж. 

Subway-ийн сэндвич нь бусад түргэн хоолны бүтээгдэхүүнээс өөх тос, илчлэг багатай байдгаараа онцлог бөгөөд түргэн хоол дундаа харьцангуй эрүүлд тооцогддог. Мөн үйлчлүүлэгчид төрөл бүрийн мах, бяслаг, хүнсний ногоо, амтлагчаас өөрөө сонголтоо хийж, өөрсдийн захиалгат сэндвичийг хийх боломжтой байдгаараа онцлог.

60 жилийн түүхт Америкийн үндэстэн дамнасан түргэн хоолны сүлжээ “Subway” нь дэлхийн 96 улсад 37,000 орчим салбартай.

“Таван Богд Групп” мөн олон улсын “Pizza Hut”, “KFC” зэрэг брэндийн франчайзын эрхийг Монголд албан ёсоор эзэмшдэг юм.  

mobile-logo