bnr-0
Д.Бадрал “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн даргаар томилогджээ
04 сарын 22, 2024
ХУВААЛЦАХ
“Үнэт санхүүгийн нэгдэл” компани нь инновацад суурилсан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Дандарын Бадрал үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга болсноо мэдэгдлээ.

2005 оноос Голомт банкны КҮБ хариуцсан ажилтнаас тус банкны гүйцэтгэх захирлын орлогч хүртэл ажилласан тэрбээр ийнхүү Голомт банк дахь ажлаа 19 жилийн дараа хүлээлгэн өглөө.

Өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцах замаар хамтын үнэ цэнийг бүтээнэ гэсэн эрхэм зорилготой “Үнэт санхүүгийн нэгдэл” компани нь инновацад суурилсан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна.  

mobile-logo