bnr-0
iPhone-ийн сэрүүлэг дуугарахгүй байгаа асуудлыг засахаар ажиллаж байна
05 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
Apple компани энэ асуудлыг мэдэж байгаа гэдгээ баталж, засахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.

Сүүлийн үед зарим iPhone хэрэглэгч сэрүүлэг дуугарахгүй байгаагийн улмаас төлөвлөсөн цагтаа сэрж чадаагүй гэх гомдол ихээр гарах болжээ.

Apple компани энэ асуудлыг мэдэж байгаа гэдгээ баталж, засахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.

Одоогоор iPhone-ий ямар загваруудад ийм алдаа илэрч, хэчнээн хэрэглэгчийг хамарсан талаар мэдээлэл тодорхойгүй байна.

Apple компани алдаагаа засахад тодорхой хугацаа зарцуулах ба сэрүүлэг нь дуугарахгүй байгаа хүмүүс энэ хугацаанд iPhone гар утасныхаа тохируулгыг нягтлахад илүүдэхгүйг зарим мэргэжилтэн зөвлөжээ.“Attention Aware Features” хэмээх функцээс үүдэн ийм алдаа үүсэж байж болзошгүй тухай зарим мэргэжилтэн үзэж байна. Энэ тохируулга нь хэрэглэгч утас руугаа харж байгааг систем мэдрээд аливаа дуу, дохионы хүчийг автоматаар багасгадаг ажээ.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч утастайгаа харьцаж байгаа үед сэрүүлгийг дуугаргах шаардлагагүй гэж үздэг юм байна. Зарим хүмүүс дэрнийхээ хажууд тавьсан гар утас руугаа нүүрээ харуулж унтахад уг функц ажилласан байж болзошгүй гэнэ.

Хэрвээ таны гар утасны сэрүүлэг дуугарахгүй байгаа бол Settings-> Face ID & Passcode хэсэгт байрлах “Attention Aware Features” тохируулгыг “OFF” болгон хаахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.  

mobile-logo