bnr-0
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар 2040 гэхэд хүн амьдрах таатай нөхцөлтэй хот болж өөрчлөгдсөн байна
01 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • Засгийн газраас боловсруулан УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж байгаа УБ хотын ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээр 2040 он гэхэд хүн амьдрахад таатай хот болон өөрчлөгдөнө.
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн төлөвлөгөөг уялдаа холбоотой, судалгаа тооцоотой хийсэн. Та бүхэн хөгжлийн 14 мега төслийг хөдөлгөж өгсөн шигээ хотын ерөнхий төлөвлөгөөг баталж өгнө үү хэмээн УИХ-ын гишүүдээс хүслээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийг Улаанбаатар хотоо өөд татахад хамтарч ажилахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийн онцлох эшлэлүүд... 

1.     Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг гацаасны цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш ээ.

2.     Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажиллагаа явсныг үгүйсгэхгүй ээ. Энэ бол гацаагчдын цагаа өнгөрөөж буй хуучин технологи юм.

3.     Дэлхийд сайн ба муу хот гэж байхгүй бөгөөд гагцхүү ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан, чадаагүй гэдэг л ялгаа байгааг мэргэжилтнүүд дурдсан.

4. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний агуулга “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэхэд энэхүү төлөвлөлт чиглэсэн болно.

5. Нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 24 мега төслийг хэрэгжих хугацаа, төслийн нөлөө, өртөг гэсэн гурван хүчин зүйлийн дагуу эрэмбэлж, төслүүдийн харилцан уялдаа, ач холбогдол, төсөл хоорондын эерэг, сөрөг нөлөөллийг тооцож, “Сontrol Tower” аргачлал буюу нэгдсэн удирдлага, зохицуулалт, хяналттайгаар хэрэгжүүлнэ.

6. Нийслэлийн дулаан, эрчим хүчний сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэхэд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

7. Нийслэлийн асуудлыг сууриар шийдвэрлэх эрэмбэлэгдсэн 24 мега төслийг хэрэгжүүлэхэд багадаа 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

8. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлснээр:

·      Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь орон сууцанд, есөн хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрах боломж бүрдэх,

·      Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг найман м.кв-аас 35 м.кв болж нэмэгдэх,

·      Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмж хоёр дахин нэмэгдэх,

·      Улаанбаатар хотын өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой бөгөөд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах асуудалд илүүтэй төвлөрсөн болно.  

mobile-logo