- Умард Солонгос цар тахлын үеийн аялал жуулчлалын хязгаарлалтаа дуусгаж, олон улсын аялал жуулчлалаа энэ оны өвлийн улирлаас эхлүүлэн сэргээж буй талаар тус улсад аялал зохион байгуулагч агентлагууд мэдэгдлээ.
- “Koryo Tours” компанийн мэдээллийг дагуу Умард Солонгост аялах зардал дунджаар нэг хүн тус бүрт 600-1500 евро байдаг аж.
Умард Солонгос цар тахлын үеийн аялал жуулчлалын хязгаарлалтаа дуусгаж, олон улсын аялал жуулчлалаа энэ оны өвлийн улирлаас эхлүүлэн сэргээж буй талаар тус улсад аялал зохион байгуулагч агентлагууд мэдэгдлээ.
Умард Солонгосын зарим газар руу аялах зөвшөөрлийг эрх баригчид хэлэлцэж байна хэмээн тус улсад аялал зохион байгуулагч KTG болон “Koryo Tours” компаниуд мэдэгдээд буй.
"”Koryo Tours” энэхүү зөвшөөрлийг сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд хүлээсэн бөгөөд Умард Солонгосын аялал жуулчлалыг дахин нээх гэж байгаадаа маш их баяртай байна" хэмээн Бээжинд төвтэй аялал жуулчлалын компани өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Энэхүү шийдвэр нь тус улсын цар тахлын дараах эдийн засгийн уналтыг сэргээх зорилготой юм.
“Koryo Tours” компанийн мэдээллийг дагуу Умард Солонгост аялах зардал дунджаар нэг хүн тус бүрт 600-1500 евро байдаг аж. 2019 онд тус улсад 350,000 хятад жуулчин аялсан нь тус улсын хувьд түүхэн дээд түвшин болсон байна.
Харин АНУ-ын Засгийн газрын зүгээс Умард Солонгос руу зорчихыг иргэддээ хатуу хориглож байгаа талаар анхааруулжээ.