bnr-0
Ойрхи Дорнодод байдал хурцдаж, агаарын тээврийн компаниуд нислэгийн чиглэлээ өөрчилж эхлэв
06 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • Ойрхи Дорнод дахь цэргийн мөргөлдөөн эрчимжсэний улмаас агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ саатуулж, зарим нь чиглэлээ өөрчлөхөд хүрлээ.
  • Ираны зэвсэгт хүчин Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужингийн цохилт өгсөн тухайгаа мэдэгдсэн байна.
  • Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн улс агаарын орон зайгаа хаажээ.
Ойрхи Дорнодод байдал хурцдаж, агаарын тээврийн компаниуд нислэгийн чиглэлээ өөрчилж эхлэв.

Ойрхи Дорнод дахь цэргийн мөргөлдөөн эрчимжсэний улмаас агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ саатуулж, зарим нь чиглэлээ өөрчлөхөд хүрлээ. Учир нь Ираны зэвсэгт хүчин Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужингийн цохилт өгсөн тухайгаа мэдэгдсэн байна. 

Авиачиглэл, нислэгийн мэдээлэл хянадаг Cirium компаниас мэдээлснээр, Катарын Доха хот руу чиглэж байсан 20 гаруй арилжааны нисэх онгоц чиглэлээ өөрчилсөн бол Дубай руу нисэж явсан өөр дөрвөн онгоц эргэн буцжээ. Мөн Flightradar24 платформын мэдээлснээр, Арабын Нэгдсэн Эмират Улс агаарын орон зайгаа түр хугацаанд хаасан байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Бахрейн улс мөн адил агаарын орон зайгаа хаажээ. 

Emirates Airlines зарим нислэгийн чиглэлээ өөрчилснөө мэдэгдэж, зорчигчдод хандан "нислэгүүд төлөвлөгөөний дагуу явах ч мөргөлдөөнтэй бүс нутгаас хол чиглэлийг сонгох тул саатал, нислэгийн хугацаа уртсаж болзошгүй" хэмээн анхааруулжээ. Air India компани Ойрхи Дорнодын бүс нутаг болон Хойд Америк, Европын зүүн эрэг рүү чиглэсэн бүх нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. 

Түүнчлэн  Air France, Iberia, Finnair зэрэг Европын томоохон агаарын тээврийн компаниуд Ойрхи Дорнодын зарим чиглэл рүү нислэгээ зогсоож буйгаа мэдэгдсэн байна. American Airlines хэдийн Доха руу хийх нислэгээ зогсоосон бол United Airlines ч мөн Дубай руу нисэх үйлчилгээгээ түр хугацаанд зогсоогоод байна.   

mobile-logo