bnr-0
Татварын цогц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ
06 сарын 04, 2025
ХУВААЛЦАХ
Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль гэсэн дөрвөн хуульд гол өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн салбарт томоохон эрх зүйн өөрчлөлт хийхээр бэлтгэл ажлыг хангаж ирсний нэг нь татварын багц хуульд өөрчлөлт билээ. Тэгвэл татварын багц хуульд өөрчлөлт оруулснаар татварын тогтолцоонд томоохон өөрчлөлт орох гэж байна. Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль гэсэн дөрвөн хуульд гол өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, “Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянга хүртэлх худалдан авалтын 50 хувь, 800 мянган төгрөгөөс дээших худалдан авалтыг 20 хувиар НӨАТ-аас хөнгөлөгдөнө. Энэ нь 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөхөөр, худалдан авалт хийж байгаа иргэдийн 51 хувь нь бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Нийт иргэдийн 50-100 хувь нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө" гэж мэдэгдлээ.

Жишээлбэл, таван ам бүлтэй өрх 2.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд өрхийн гишүүн бүрт худалдан авалтыг хуваавал тус бүрт нь 500 мянган төгрөг ногдох тул тухайн гэр бүл НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөх боломж бүрдэж байгаа аж.

Мөн тэрбээр, “Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу сарын 800 мянган төгрөг хүртэлх орлого нь 100 хувь татвараас хөнгөлөгдөнө” гэв. Энэ нь хөдөлмөр эрхэлж буй бүх иргэний сарын 800 мянган төгрөг хүртэлх орлого нь 100 хувь хөнгөлөгдөнө, тус дүнгээс татвар төлөхгүй гэсэн үг. Ингэснээр цалингаасаа татвар төлдөг нийт иргэдийн 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөж байгаа аж. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгийн орлоготой иргэн 800 мянган төгрөг дээр нь татвар төлөхгүй, 200 мянган төгрөгөөсөө татвар төлнө.

Бүх нийтээрээ тэгш, шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамруулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүн 50 сая төгрөг байсан юм.  

 
mobile-logo