- Apple компанийн Дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурал (WWDC) зургадугаар сарын 9-нд зохион байгуулагдана.
- “iOS 26” гэж нэрлэгдэхээр таамаглаж буй энэхүү шинэ систем нь одоогийн утсыг тань шинэ загварын гар утас мэт мэдрэмж төрүүлэхүйц өөрчлөлт аж.
- Үүнтэй зэрэгцэн watchOS 26, macOS 26, iPadOS 26, мөн tvOS 26 хувилбарууд гарах юм.

Apple компанийн Дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурал (WWDC) зургадугаар сарын 9-нд зохион байгуулагдана. Тус хурлын үеэр Apple компанийн гүйцэтгэх захирал сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн том программ хангамжийн шинэчлэлтийг танилцуулах төлөвтэй байгаа талаар салбарын шинжээчид онцоллоо.
“iOS 26” гэж нэрлэгдэхээр таамаглаж буй энэхүү шинэ систем нь одоогийн утсыг тань шинэ загварын гар утас мэт мэдрэмж төрүүлэхүйц өөрчлөлт аж.
iOS 26: Шинэ нэршил
Apple энэ жилээс эхлэн үйлдлийн системүүдийнхээ дугаарыг тухайн систем шинэчлэгдэх онтой нь уялдуулан дугаарлах болсноо мэдэгдсэн юм. Иймээс энэ жил WWDC дээр танилцуулах бүх үйлдлийн систем “26” гэсэн дугаартай байх юм. Өөрөөр хэлбэл 2026 онд шинэчлэгдэнэ гэсэн санаа бөгөөд iOS 19-ийн оронд, iOS 26 хэрэглээнд нэвтэрнэ.
Үүнтэй зэрэгцэн watchOS 26, macOS 26, iPadOS 26, мөн tvOS 26 хувилбарууд гарах юм.
iOS 26: Шинэ дизайн
Apple-ийн шинэ систем нь iPad, Mac, Apple Watch, Vision Pro, Apple TV зэрэг төхөөрөмжид хоорондоо илүү уялдаа холбоотой байхаар загварчлагдаж байгаа ба энэ нь төхөөрөмж хоорондын хэрэглээний хурд болон холбоог улам нэмэгдүүлэх аж.
Программ хангамжийн дотоод код нэр нь “Solarium” бөгөөд энэ нь гэрэл, нарны дулааныг илэрхийлэх гэсэн утгатай.
iOS 26: Гол шинэчлэлтүүд
-iPad-ийн хувьд бүтээмжийг дэмжих шинэ функцүүд нэмэгдэж, Mac-тэй илүү төстэй болно.
-“Apple Intelligence” хиймэл оюун ухааны загвар хөгжүүлэгчдэд нээлттэй болно.
-Wi-Fi сүлжээний нууц үгийг бүх төхөөрөмж хооронд амархан хуваалцах боломжтой болно.
-Шинэ дизайн
-Хиймэл оюун ухаанд суурилсан батарей удирдлагын шинэ систем
-AirPods-д зориулсан шууд орчуулгын функц зэрэг шинэчлэл гарна хэмээх шинжээчдийн таамгууд олны анхаарлыг ихээхэн татаж байна.