bnr-0
Үндэсний “Төгрөг” брэнд картаар Хонконгод төлбөр тооцоо хийх боломжтой болно
07 сарын 02, 2024
ХУВААЛЦАХ
  • Үндэсний “Төгрөг” брэнд картаар Хонконгод төлбөр тооцоо хийх боломж бүрджээ.
  • Төлбөрийн хялбар шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төлбөрийн картыг мобайл хэтэвчинд бүртгэлжүүлж байна.
“Төгрөг” буюу үндэсний брэнд Т картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан EMV/NFC технологид шилжүүлснээр зөвхөн дотоодод бус, олон улсад ашиглах техникийн боломж нээгдсэн аж.

Монголбанкнаас Хонконгийн “EFT Solutions компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаар үндэсний “Төгрөг” брэнд картаар Хонконгод төлбөр тооцоо хийх боломж бүрджээ.

“Төгрөг” буюу үндэсний брэнд Т картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан EMV/NFC технологид шилжүүлснээр зөвхөн дотоодод бус, олон улсад ашиглах техникийн боломж нээгдсэн аж.

Түүнчлэн төлбөрийн хялбар шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төлбөрийн картыг мобайл хэтэвчинд бүртгэлжүүлж, гар утсаараа төлбөр тооцоо хийх ажлыг мөн эхлүүлжээ.   

mobile-logo