- Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) энэ оны зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.
- Тус улсын эдийн засагт эрчимжиж буй үнийн дайн мөн хэрэглэгчийн эрэлт сул хэвээр байгааг илтгэж байна.
- Хятадын Засгийн газар үнийн дайныг хязгаарлах зохицуулалтыг чангатгахаа амлалаа.

Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) энэ оны зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн огцом буурсан үзүүлэлт бөгөөд тус улсын эдийн засагт эрчимжиж буй үнийн дайн мөн хэрэглэгчийн эрэлт сул хэвээр байгааг илтгэж байна.
Харин хэрэглээний үнийн индекс (CPI) өнгөрсөн сард 0.1 хувиар өссөн нь дөрвөн сар дараалан үргэлжилсэн бууралтын дараах анхны өсөлт болов. Хятадын CPI-ийн энэхүү өсөлтийг эдийн засгийн сэргэлтийн анхны шинж тэмдэг гэж үзэж болно хэмээн тус улсын Үндэсний статистикийн газраас мэдэгджээ.
Түүнчлэн хүнс, эрчим хүчний үнийг хассан үндсэн хэрэглээний үнийн индекс 0.7 хувиар өсч, сүүлийн 14 сарын хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.
Тус улсын дотоодын компаниудын хэт өрсөлдөөнт үнийн стратегийг хэрэгжүүлж, огцом хямдрал зарлаж, бизнесийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хятадын Засгийн газар үнийн дайныг хязгаарлах зохицуулалтыг чангатгахаа амлалаа.
Хятадын үйлдвэрлэлийн салбарын орлого тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар буурсан нь 2023 оны аравдугаар сараас хойших хамгийн огцом уналт болжээ.