bnr-0
Оймс өмсөж унтсанаар чанартай, гүн нойр авах боломжтой
01 сарын 15, 2025
ХУВААЛЦАХ
  • Оймс өмсөж унтах нь хүний биед тустай болохыг судалгаагаар тогтоожээ.
  • Тус судалгаагаар оймс өмсөж унтсан хүмүүс, өмсөөгүй хүмүүстэй харьцуулахад 7 минутын өмнө унтаж, 32 минут илүү унтаж, 7 дахин бага хөрвөөсөн байна.
Оймс өмсөж унтах нь хүний биед тустай болохыг судалгаагаар тогтоожээ.

Оймс өмсөж унтах нь хүний биед тустай болохыг судалгаагаар тогтоожээ. "Journal of Physiological Anthropology" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дагуу оймс өмсөж унтах нь биеийн температурыг зохицуулахад тусалдаг ба хурдан унтаж, бага хөрвөөхөд тусалдаг байна. 

Тус судалгаагаар оймс өмсөж унтсан хүмүүс, өмсөөгүй хүмүүстэй харьцуулахад 7 минутын өмнө унтаж, 32 минут илүү унтаж, 7 дахин бага хөрвөөсөн байна.

Хөлөөс дулаахан унтсанаар арьсны ойролцоох цусны судаснууд тэлэгдэх замаар биеийн температур зохицуулагдаж байдаг байна.

Чанартай, гүн нойр авахад температур чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Биеийн үндсэн температур буурах нь унтах цаг болсныг илтгэж, нойрны даавар болох мелатонин ялгарч эхэлдэг байна. Хангалттай сайн унтахад өрөөний температур 20–22.2 Цельсийн хэмд байх хэрэгтэй аж.   

mobile-logo