bnr-0
Нийслэлд өнөөдөр бороотой, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав
07 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд зарим бүс нутгаар дуу цахилгаантай, түр зуурын аадар бороо орох төлөвтэй байна.
  • Нийслэлд өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно.
  • Аянга, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас малчид, иргэд, тээвэрчид онцгойлон сэрэмжлэхийг зөвлөж байна.
Нийслэлд өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно.

Долдугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд зарим бүс нутгаар дуу цахилгаантай, түр зуурын аадар бороо орох төлөвтэй байна.

Нийслэлд өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7–12 метр, түр зуур ширүүсч болзошгүй. Агаарын хэм +25…+27 градус байна. 

Төвийн аймгуудын ихэнх нутгаар, мөн баруун болон зүүн аймгуудын хойд хэсэг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо орж, зарим газраар аадар болон дуу цахилгаантай байж болзошгүй аж. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх хоногуудад олон нутгаар бороо орж, зарим газраар усархаг аадар бороо, мөндөр, аянга цахилгаантай хүчтэй салхи дэгдэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Тодруулбал, долдугаар сарын 8–9-ний өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, ялангуяа Хөвсгөлийн уулархаг бүсэд дуу цахилгаантай, усархаг бороо орох тул аянга, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас малчид, иргэд, тээвэрчид онцгойлон сэрэмжлэхийг зөвлөж байна.   

mobile-logo