bnr-0
Дэлхийн хамгийн цэвэр хотууд 2025: Сингапур дахин тэргүүллээ
07 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн аялал жуулчлалын нэр хүндтэй “Travel + Leisure” сэтгүүлээс гаргасан 2025 оны хамгийн цэвэр хотуудын жагсаалтыг Сингапур дахин тэргүүллээ.
  • Хатуу журам, өндөр сахилга бат, хот төлөвлөлтийн нарийн зохион байгуулалтаараа Сингапур дэлхийн жишиг хэвээр буйг уг жагсаалт харуулж байна.
  • Жагсаалтын хоёрдугаарт Швейцарын Цюрих хот, гуравдугаарт Японы нийслэл Токио хот бичигдлээ.
“Travel + Leisure” сэтгүүлээс гаргасан 2025 оны хамгийн цэвэр хотуудын жагсаалтыг Сингапур дахин тэргүүллээ.

Дэлхийн аялал жуулчлалын нэр хүндтэй “Travel + Leisure” сэтгүүлээс гаргасан 2025 оны хамгийн цэвэр хотуудын жагсаалтыг Сингапур дахин тэргүүллээ. Өмнөх жилүүдийн адил хатуу журам, өндөр сахилга бат, хот төлөвлөлтийн нарийн зохион байгуулалтаараа Сингапур дэлхийн жишиг хэвээр буйг уг жагсаалт харуулж байна. 

Хатуу хяналт, олон нийтийн сахилга батыг нэгдүгээрт тавьдаг Сингапурын гудамж, нийтийн орчинд бохирдол бараг байхгүй бөгөөд хог хаях, бохь зажлах зэрэг энгийн зөрчилд ч онцгой анхаарч, өндөр торгууль ногдуулдаг нь үр дүнгээ өгсөөр байгаа юм. 

Жагсаалтын хоёрдугаарт Швейцарын Цюрих хот бичигдсэн нь хотын менежмент, нийтийн талбайн цэвэрлэгээ, хог хаягдлын зохистой боловсруулалтаар дэлхийн жишгийг тогтоосонтой холбоотой.

Харин гуравдугаарт Японы нийслэл Токио орсон бөгөөд ухаалаг робот цэвэрлэгч, хог ангилах дэвшилтэт систем зэрэг инновац болон цэвэр орчны хослол нь тус хотыг энэхүү жагсаалтад байр сууриа дээгүүр хадгалахад нөлөөлж байна. 

Энэхүү жагсаалт нь дэлхийн хотууд цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хэрхэн тогтвортой бодлого, технологийн шийдэл, иргэдийн ухамсар хослуулж чадаж байгааг тод харуулж байна. Хотын гудамж цэмцгэр байх нь зөвхөн ариун цэврийн асуудал бус харин соёл, эдийн засаг, иргэдийн амьдралын чанарын тусгал юм.   

mobile-logo