- Маскийн хөрөнгө огцом нэмэгдэхэд “SpaceX” компанийн үнэлгээ 350 тэрбум ам.долларт хүрсэн нь голлох үүрэг гүйцэтгэжээ.
- Түүнчлэн “Tesla”-ийн хувьцааны ханш 424.77 ам.долларт хүрсэн нь Маскийн хөрөнгө өсөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
- 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Маск нэг сарын дотор хөрөнгөө 136 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн эрэмбэд хоёрдугаарт бичигдэж буй Жефф Безосоос 140 тэрбум ам.доллараар илүү болжээ.
Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг хүн хэмээх статустаа дахин нэг шинэ дээд амжилт нэмлээ. Түүний нийт хөрөнгө 400 тэрбум ам.долларт хүрч, тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж байна.
Маскийн хөрөнгө огцом нэмэгдэхэд “SpaceX” компанийн үнэлгээ 350 тэрбум ам.долларт хүрсэн нь голлох үүрэг гүйцэтгэжээ. Тус компани дотоод арилжаагаар 1.25 тэрбум ам.долларын хувьцааг худалдахаар тохиролцсон бөгөөд энэ нь Маскийн нийт хөрөнгийг 20 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн байна.
Түүний бизнесийн амжилтад 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль чухал нөлөө үзүүлээд буй. Маск Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хамтран ажиллаж, Засгийн газрын үр ашигтай байдлын яамыг (DOGE) удирдахаар болсон. Энэ нь Маскийн удирддаг “Tesla”, “SpaceX”, “Neuralink”, “xAI”, “Boring Company” зэрэг бизнесийг хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд авчирч, зах зээлийн итгэлийг улам бүр нэмэгдүүлжээ.
Түүнчлэн “Tesla”-ийн хувьцааны ханш 424.77 ам.долларт хүрсэн нь Маскийн хөрөнгө өсөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Мөн түүний хиймэл оюуны “xAI” компанийн үнэлгээ хоёр дахин өсөж, 50 тэрбум ам.долларт хүрчээ.
2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Маск нэг сарын дотор хөрөнгөө 136 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн эрэмбэд хоёрдугаарт бичигдэж буй Жефф Безосоос 140 тэрбум ам.доллараар илүү болжээ.
Хэдийгээр Маскийн 101 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Tesla”-ийн цалингийн багц шүүхээс буцаагдсан ч түүний хөрөнгө цаашид өсөн нэмэгдэх асар их боломж байсаар байна. Инновац, бизнесийн салбарт тэргүүлэгч Маскийг ойрын ирээдүйд дэлхийн хамгийн чинээлэг хүний статусаа хадгалах нь тодорхой хэмээн үзэж байна.