bnr-0
“Salesforce”-ийн орлого сүүлийн 18 жилд анх удаа шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй
05 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн хамгийн инновацлаг компани гэгддэг “Salesforce” компанийн хувьцааны ханш лхагва гарагийн арилжаагаар 17 хувиар буурлаа.
  • LSEG-ийн шинжээчид “Salesforce” компанийн орлого 9.37 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байсан юм.
  • Хувьцааны ханш нь нэг өдрийн арилжаагаар 17 хувиар буурсан нь “Salesforce”-ийн хувьд 2008 оны санхүүгийн хямралаас хойш зах зээл дэх хамгийн тааруу гүйцэтгэлтэй өдөр боллоо.
LSEG-ийн шинжээчид “Salesforce” компанийн орлого 9.37 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байсан бол дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болсон санхүүгийн жилийн нэгдүгээр улиралд тус компанийн орлого 9.25 тэрбум ам.доллар болжээ.

Дэлхийн хамгийн инновацлаг компани гэгддэг “Salesforce компанийн хувьцааны ханш лхагва гарагийн арилжаагаар 17 хувиар буурлаа. Үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч тус компанийн нэгдүгээр улирлын орлого сүүлийн 18 жилд анх удаа шинжээчдийн хүлээлтээс бага гарснаар ийнхүү хувьцааны ханш нь уналт үзүүллээ.

LSEG-ийн шинжээчид “Salesforce компанийн орлого 9.37 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байсан бол дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болсон санхүүгийн жилийн нэгдүгээр улиралд тус компанийн орлого 9.25 тэрбум ам.доллар болжээ. 2006 оноос хойш “Salesforce-ийн санхүүгийн үзүүлэлтүүд улирал тутам шинжээчдийн хүлээлтийг давж байсан юм.

Он гарснаас хойш тус компанийн хувьцааны ханш 3.5 хувиар өсөөд байсан бол ийнхүү нэг өдрийн арилжаагаар ханш нь 17 хувиар буураад байна. Энэ нь “Salesforce-ийн хувьд 2008 оны санхүүгийн хямралаас хойш зах зээл дэх хамгийн тааруу гүйцэтгэлтэй өдөр боллоо.   

mobile-logo