- 2024 оны 11-р сард эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 190.0 мянган төгрөг байна.
- Цагаан ноолуурын нэг кг-ын үнэ 2024 оны 11-р сард Дундговь аймагт хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг байлаа.
Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй байна. Ялангуяа ноолуур, эр хонины үнэ хамгийн их үнийн хэлбэлтэй буюу 30-40 мянган төгрөгийн зөрүүтэй зах зээлд худалдаалагдаж байна.
Нас гүйцсэн эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг байна.
Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 11-р сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад,
соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 54.6 мянган төгрөгөөр,
хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 166.8 мянган төгрөгөөр,
эр хонины үнэ 240.8 мянган төгрөг болж, 28.8 мянган төгрөгөөр,
эр ямааны үнэ 157.2 мянган төгрөг болж, 14.5 мянган төгрөгөөр тус тус өссөн бол
атны үнэ 1.5 сая төгрөг болж, 15.8 мянган төгрөгөөр буурсан байна.
2024 оны 11-р сард эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 190.0 мянган төгрөг байна.
Үхрийн хоёр метрээс дээш урттай шир 2024 оны 11-р сард 3.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 мянган төгрөгөөр буурсан бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 105.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.0 мянган төгрөгөөр өссөн байна.
Цагаан ноолуурын нэг кг-ын үнэ 2024 оны 11-р сард Дундговь аймагт хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг байна.