bnr-0
Болгар, Румын улс Шенгений бүсэд нэгдлээ
12 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
Энэхүү үйл явдал Румын, Болгар улсын эдийн засагт эергээр нөлөөлнө гэж үзэж байна. 

2025 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Румын болон Болгар улс Шенгений бүсэд бүрэн нэгтгэх шийдвэрийг Европын Холбооны гишүүн орнуудын хууль зүйн сайд нар өчигдөр гаргалаа.

Шенгений бүсэд нэгдсэнээр Румын, Болгар улс бусад тус бүсийн улсуудтай хилээ нээн чөлөөтэй зорчих бөгөөд нийт 450 сая гаруй хүн амтай 29 улсын 4.6 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагт чөлөөтэй зорчих боломжтой гэсэн үг юм. Энэхүү үйл явдал Румын, Болгар улсын эдийн засагт эергээр нөлөөлнө гэж үзэж байна. 

Европын Холбооны 27 гишүүн орны 25 нь ийнхүү Шенгений бүсэд нэгдсэн бөгөөд Кипр, Ирланд улс нэгдээгүй хоёр нь юм. Европын Холбооны гишүүн бус улсуудаас Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцар улсууд нэгдсэн байдаг.  

mobile-logo