bnr-0
“Apple” хиймэл оюунд суурилсан “Genmoji” үйлдлээ танилцууллаа
12 сарын 13, 2024
ХУВААЛЦАХ
  • Энэхүү шинэчлэлийг анх зургадугаар сард зарлаж байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 11-ээс эхлэн iOS 18.2 үйлдлийн системтэй iPhone 15 Pro, түүнээс хойших загваруудад, мөн iPadOS 18.2 бүхий A17 эсвэл M1 чиптэй iPad загваруудад ашиглах боломжтой болж байна.
  • “Genmoji” нь хиймэл оюуны тусламжтайгаар хэрэглэгчийн оруулсан тодорхойлолтод тулгуурлан эможиг шууд үүсгэдэг.
  • Аюулгүй байдлыг хангах үүднээс “Apple” компани зохисгүй агуулга үүсгэхээс урьдчилан сэргийлэх хамгаалалт нэвтрүүлжээ.
“Genmoji” зөвхөн тухайн төхөөрөмж дээр үүсгэгдэж, хадгалагдаж, үүлэн серверт мэдээлэл илгээх шаардлагагүй тул хувийн нууцлалыг дээд зэргээр хамгаалах юм.

“Apple” компани хиймэл оюунаар хүссэн эможигоо үүсгэх боломжтой “Genmoji” хэмээх шинэ үйлдлээ албан ёсоор танилцууллаа. Энэхүү шинэчлэлийг анх зургадугаар сард зарлаж байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 11-ээс эхлэн iOS 18.2 үйлдлийн системтэй iPhone 15 Pro, түүнээс хойших загваруудад, мөн iPadOS 18.2 бүхий A17 эсвэл M1 чиптэй iPad загваруудад ашиглах боломжтой болж байна.

“Genmoji” нь хиймэл оюуны тусламжтайгаар хэрэглэгчийн оруулсан тодорхойлолтод тулгуурлан эможиг шууд үүсгэдэг. Жишээлбэл, “Сансрын нисэгч муур” гэж бичихэд тухайн тодорхойлолтод нийцсэн дахин давтагдашгүй эможи хормын дотор гарч ирэх аж. Түүнчлэн хэрэглэгч өөрийн болон танил дотнынхоо хүмүүсийн зургийг ашиглан эможи үүсгэх боломжтой.

Аюулгүй байдлыг хангах үүднээс “Apple” компани зохисгүй агуулга үүсгэхээс урьдчилан сэргийлэх хамгаалалт нэвтрүүлжээ. Хэрэв хэрэглэгч хориглосон агуулга оруулахыг оролдвол систем анхааруулга өгч, тухайн эможиг үүсгэх боломжгүйг мэдэгдэнэ.

Бас нэгэн онцлох зүйл нь, “Genmoji” зөвхөн тухайн төхөөрөмж дээр үүсгэгдэж, хадгалагдах аж. Өөрөөр хэлбэл, үүлэн серверт мэдээлэл илгээх шаардлагагүй тул хувийн нууцлалыг дээд зэргээр хамгаалах юм.   

 

mobile-logo