Дэлхийн интернэтийн дундаж хурд тогтмол өсөж байна
05 сарын 07, 2024
ХУВААЛЦАХ
Монгол Улсын интернэтийн хурд дунджаар 53.5 Mpbs байна
Cable.co.uk дэлхийн 220 орчим улс орон, нутаг дэвсгэрийн интернэтийн холболтод дүн шинжилгээ хийхэд 2020-2023 онд дэлхийн интернэтийн дундаж хурд бараг хоёр дахин нэмэгджээ. Гэсэн хэдий ч дэлхийн бүс нутгуудын хооронд томоохон ялгаа байсаар байна. Жишээлбэл, Баруун Европт интернэтийн дундаж хурд дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад хамгийн хурдан буюу 118.7 Mbps байхад Хойд Африк болон Сахарын цөлөөс өмнөх Африкт дунджаар 9.8-12.1 Mbps хурдтай интернэт ашиглаж байна.
Харин Монгол Улсын хувьд интернэтийн хурд дунджаар 53.5 Mpbs байгаа ба энэ үзүүлэлтээрээ эл жагсаалтад 81 дүгээрт бичигдэж байгаа аж.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ