- Иргэний нисэхийн ерөнхий газар , Зорчигчийн мэдээллийн төв, Олон улсын SITA компанитай хамтран Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, зорчигчийн нэрийн бүртгэлийн мэдээллийн нэг цонхны үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа.
- Тус гэрээ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон улсын терроризм, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тогтоолыг хэрэгжүүлэх чухал алхам болж байна байгааг ИНЕГ онцлов.
- Гурван талт олон улсын гэрээ нь Монгол Улсын хилийн аюулгүй байдал, зорчигчийн мэдээллийн удирдлагын чадавхыг сайжруулахад чиглэсэн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар , Зорчигчийн мэдээллийн төв, Олон улсын SITA компанитай хамтран Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, зорчигчийн нэрийн бүртгэлийн мэдээллийн нэг цонхны үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа.
Гурван талт олон улсын гэрээ нь Монгол Улсын хилийн аюулгүй байдал, зорчигчийн мэдээллийн удирдлагын чадавхыг сайжруулахад чиглэсэн байна. Зорчигчийн мэдээллийн төв нь SITA компанийн аюулгүй мэдээллийн сувгаар дамжуулж, Агаарын зорчигчийн урьдчилсан мэдээлэл, зорчигчийн нэрийн бүртгэлийн мэдээллийг нэгтгэн хүлээн авах боломж бүрджээ. Тус компани нь дэлхийн 60 гаруй улсын Засгийн газар, агаарын тээврийн байгууллагатай хамтран ажилладаг байна.
Тус гэрээ нь Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын “Агаарын тээврийг хялбаршуулах” шаардлагыг биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон улсын терроризм, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тогтоол, мөн Засгийн газрын тогтоолоор баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ыг хэрэгжүүлэх чухал алхам болж байгааг ИНЕГ онцлов.