- Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний дөрвөн сард 2019 удаа бүртгэгдсэн байна.
- Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 1699 хүн нэрвэгдэж, 24 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
- Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр байна.

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний дөрвөн сард 2019 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурсан байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 1699 хүн нэрвэгдэж, 24 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, тус хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 37 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 24 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 13 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 1945 удаа тус тус бүртгэгдсэн байна.
Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр байна. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаа учраас гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэд, олон нийтэд анхаарууллаа.