Мобикомын хэрэглэгч бүр хиймэл оюунт хувийн туслахтай боллоо
05 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
- Мобиком апп-д хиймэл оюун буюу mobiAI шинээр нэмэгдлээ.
- mobiAI туслахын ачаар та өдөр тутмын ажил, амьдралдаа гарч ирдэг асуултуудад хариулт авахаас эхлээд өгөгдөл боловсруулах, мэдээлэл нэгтгэх, төлөвлөгөө гаргах, контент бэлдэх зэрэг маш олон төрлөөр ашиглах боломжтой аж.
- Хосын харилцааны нийцлийн зурхай харах, 80 гаруй тоглоом тоглох, зураг, DOC, PDF зэрэг файл оруулах, вебээс хайх гэх мэт төлбөртэй хувилбарыг санал болгож байгаа ба эдгээр үйлчилгээнүүдийг энэ сарын 30 хүртэл “mobiAI”-аас үнэгүй авах боломжтой.

Хосын харилцааны нийцлийн зурхай харах, 80 гаруй тоглоом тоглох үйлчилгээнүүдийг энэ сарын 30 хүртэл “mobiAI”-аас үнэгүй авах боломжтой
Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчээс технологид суурилсан ухаалаг үйлчилгээний экосистем бүхий технологийн компани болон тэлж буй Мобиком Корпорац шинэ mobiAI хувийн туслахыг танилцууллаа.
Тус хиймэл оюун ухаант туслах нь та өдөр тутмын ажил, амьдралдаа гарч ирдэг асуултуудад хариулт авахаас эхлээд өгөгдөл боловсруулах, мэдээлэл нэгтгэх, төлөвлөгөө гаргах, контент бэлдэх зэрэг маш олон төрлөөр ашиглах боломжтой аж. Мөн Хосын харилцааны нийцлийн зурхай харах, 80 гаруй тоглоом тоглох, зураг, DOC, PDF зэрэг файл оруулах, вебээс хайх гэх мэт төлбөртэй хувилбарыг санал болгож байгаа ба эдгээр үйлчилгээнүүдийг энэ сарын 30 хүртэл “mobiAI”-аас үнэгүй авах боломжтой.
Тус хиймэл оюун ухаант туслахын үйлчилгээг Мобиком апп-аас авах боломжтой.
ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ